Зүрх дэлсэх гэж юу вэ, зүрх яагаад дэлсдэг вэ?

Зүрх дэлсэх гэдэг нь зүрхний цохилт ердийн хэмжээнээс хэт ихсэх, тогтворгүй болохыг хэлнэ. Энэ нь зүрхний цохилт минутанд 90-ээс дээш удаа цохилох, эсвэл цохилт хоорондын зай тогтворгүй болох зэргээр илэрдэг. Энэ үед зүрхний цохилт нэмэгдсэнээс амьсгал давчдах, цээжээр эвгүй оргих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зүрх дэлсэх буюу зүрхний хэм олшрох шинж тэмдэг бол ихэвчлэн түр зуурын байдаг. Яагаад гэвэл бид баярлах, айж цочих, уурлаж бухимдах, ачаалал авах, стресстэй үед зүрхний цохилтын тоо нэмэгдэж байдаг. 
Зүрх дэлсэлт удаан хугацаагаар үргэлжилвэл зүрх, биед сөргөөр нөлөөлж эхэлдэг. Удаан хугацаагаар зүрх дэлсэх зовиуртай бол шалтгааныг илрүүлж оношлох хэрэгтэй. Зүрх дэлсэлтийг зарим нэг шалтгааныг дурьдвал:
1. Зүрх судасны эмгэг: зүрхний цохилт олшрох шинж бол зүрх дасан зохицох, эсвэл эмгэгжамын үед илэрч болно. Тухайлбал, зүрхний дутагдлын үед цус бүрэн гүйцэд шахагдахгүй тул зүрхний цохилтыг нэмэгдүүлж дасан зохицох буюу шаардлагатай цусыг шахдаг.
2. Цус багадалт, төмрийн дутагдал: Цус багадалт, төмрийн дутагдал нь хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, зүрхийг илүү хурдан цохилох шаардлагатай болгодог. Яагаад гэвэл шаардлагатай цус, хүчилтөрөгчийг биед аваачихын тулд зүрхний цохилт олширно.
3. Бамбай булчирхайн өвчин: Бамбай булчирхайн хэт идэвхжил (гипертиреоз) нь зүрхний цохилтыг түргэсгэдэг. Яагаад гэвэл бамбай булчирхайн хордлогын үед бодисын солилцоо нэмэгдэхийн зэрэгцээ зүрхний цохилт нэмэгдэнэ.
4. Сэтгэл хөдлөл, стресс: Хэт их сэтгэл хөдлөл, түгшүүр, стресс бол зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг. Адреналин зэрэг даавруудын ялгаралт нь зүрхийг хурдан цохилуулах шалтгаан болдог.
5. Кофеин, архи, никотин: Кофейн их хэмжээгээр хэрэглэх, архи, тамхи татах нь зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг.
6. Биеийн ачаалал: Дасгал хөдөлгөөн, хүнд ачаалалтай ажил зүрхний цохилтыг хурдасгана. Яагаад гэвэл булчин эд эсэд тэжээлийн бодис, хүчилтөрөгчийг аваачихын тулд зүрх ачаалалтай ажилдаг.


Беавермед, Зүрх судасны эмнэлэг дараах үйлчилгээ үзүүлж байна.
- Зүрхний өнгөт эхо оношилгоо (сүүлийн үеийн аппарат)
- 24 цагийн холтер зүрхний бичлэг (48 цаг, 72 цаг),
- Артери венийн судасны эхо шинжилгээ,
- 24 цагийн даралтны аппаратын шинжилгээ,
- Зүрх судасны эмч үзлэг хийж зөвлөгөө өгч байна.
🧿 Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
🪩 Web: www.beavermed.org,
☎ Цаг авах утас: +976 8085 7724
⏰ Ажлын цаг: Даваа-Баасан 9:00-18:00, Бямба, ням амарна.
🏥 Байршил: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2 давхар

0 Comments