Зүрхээр өвдөх

Зүрхээр өвдөх нь зүрхтэй холбоотой эсвэл холбоогүй байж болно. Үнэндээ зүрхээр өвдөх зовиур цээжний зүүн хэсгээр өвдөх шинж тэмдэгтэй адилхан байж болох юм. Хэрвээ зүрхээр хатгаж өвдөх зовиур зүрх судастай холбоотой бол зүүн гар, эрүү, хүзүү рүү дамжих хандлагатай. Зүрхээр өвдөхөд амьсгал бачуурах, амьсгалахад эвгүй болж хоолой руу тулах зэрэг зовиуртай хавсрах магадлал өндөр. Зүрхээр өвдөхөд хүйтэн хөлс гарч, цусны даралт тогтворгүй болж дотор муухайрч болно.
Зүрхний өвдөлт ихэвчлэн зүрхний ишеми, зүрхний үрэвсэл, уушгины бүлэнт бөглөрөл, аортын судасны хуулрал, перикардийн үрэсвлийн үед өвдөлтийн хүлээн авуур цочирч зүрхний өвдөлт үүсгэдэг. Зүрх судасны эмгэгээс гадна улаан хоолойн эмгэг, уушгины хатгалгаа, мэдрэлийн гаралтай өвдөлт зүрхний өвдөлттэй андуурагдаж болох юм.

Зүрхний өвдөлт титэм судасны эмгэг, зүрхний ишеми өвчин, зүрхний тогтворгүй бах эмгэгийн улмаас үүсч байвал яаралтай эмнэлгийн байгууллага дөхөх хэрэгтэй. Яагаад гэвэл зүрхний цочмог шигдээс үүсч зүрхээр хүчтэй хатгаж өвдөж байвал цаг алдахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардана. Хэрвээ үл ойшоовол зүрхний булчингийн үхжил нэмэгдэж зүрхний шигдээсийн хүндрэл гарч амь насанд аюултай нөхцөл байдал үүсч болно. Энэ үед аспирин ууж, хэлэн дор нитроглицерин тавьж цаг алдахгүй эмнэлэгт очих хэрэгтэй.

Зүрхний өвдөлттэй төстэй өвдөлт илэрдэг бол зүрх судасны эмчид үзүүлж зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо хийлгэж өвдөлтийг тодорхой болгох хэрэгтэй.

#Беавермедэмнэлэг #Beavermedhospital #зүрхээрөвдөх Беавермед, Зүрх судасны эмнэлэг Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital, Цаг авах утас: +976 80857724 Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2F-24

0 Comments