Энергийн ундаа бол бидэнд энерги шинээр өгөхгүй, өөрсдийн нөөц энергийг дайчилж шавхдаг. Нэг үгээр хэлбэл бидний шаардлагатай үед хэрэглэх энергийг нэг дор шавхаж байна гэсэн үг юм. Энэ шавхагдсан энергийг бид ядарч, унтаж, стресстэж нөхөж сэлбэдэг тул энергийн ундаа энерги шинээр өгнө хэмээн ойлгож болохгүй.
Судалгаагаар энергийн ундааг хэрэглэхэд зүрхний цохилт нэмэгдэж артерийн даралт ихэсдэг. Энергийн ундааг замбараагүй хэрэглэхэд хэм алдагдах, ST сегмент өөрчлөгдөх, QT интервал уртсах зэрэг өөрчлөлт бий болж болно. Энергийн ундааг тогтмол замбараагүй хэрэглэхэд судасны дотор давхаргын эндотель эс цочирч үйл ажиллагаа алдагдах, бүлэн үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэхэд сэтгэл түгших, нойргүйдэх, ходоод гэдэс хямрах, булчин чангарах, тайван бус болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр идэвхжил кафейн үйлчилгээнээс бий болж бөөрний дээд булчирхайгаас кортизол цусанд ихээр ялгарахад үүсдэг. Энергийн ундаа кафейн агуулахаас гадна витамин В агуулах болохоор зүрхний цохилт олшрох, захын судас нарийсах, артерийн даралт нэмэгдэх тархинд цус харвах эрсдэл нэмэгддэг болохыг Техасын их сургуулийн судлаачид тогтоожээ. Иймд, энергийн ундааг тохируулан хэрэглэх шаардлагатай.
0 Comments