Зүрхний цохилт удаашрах буюу брадикарди

Зүрхний цохилтын тоо удаашрах бол 1 минутанд зүрхний цохилт 60 доош болохыг хэлнэ. Зүрхний цохилтын тоо эрүүл ба эмгэг гаралтайгаар удааширч болно. Зүрхний цохилтын тоо удааширвал толгой эргэх, ядарч сульдах, ба амьсгал бачуурах зовиур ажиглагдана. Яагаад гэвэл зүрхний шахуургын үйл ажиллагаа буурч хүний бие, тархинд очих цусан хангамж тэр хэмжээгээр буурахыг хэлдэг. Эрүүл гаралтай зүрхний цохилт удаашрах үзэгдэл тамирчин, эсвэл залуу хүмүүст түгээмэл ажиглагдана. Энэ тохиолдолд эрүүл тул эмчилгээ нээх шаардлагагүй байдаг. Зүрхний цохилт эмгэгээр удаашрах бол оношилгоо хийж ямар төрлийн хэм удаашрал гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хэрвээ шаардлагатай бол хэм алдагдалд пэйсмекер суулгац эмчилгээ хийдэг.

Зүрхний хэм удаашрах шалтгаан

Зүрхний хэмийг удаашруулах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд: Нас - нас ахих бүрт зүрхний хэм дамжуулах үйл ажиллагаа суларч эмгэгт өртөх нь олонтаа байдаг. Электролитын алдагдал - их хөлрөх, их суулгах үед хүн эрдэсээ алдаж калийн хэмжээ багасахад зүрхний цохилт удааширч болно. Эмийн нөлөө - зарим тохиолдолд бид нарын ууж буй эм зүрхний хэмийг удаашруулж болно. Жишээлбэл, а, б-блокатор, кальцийн сувгийн хориглогч, сэтгэл гутралын эм зүрхний хэмийг удаашруулна. Зүрхний бүтэц, үйл ажиллагааны эмгэг - зарим тохиолдолд зүрхний бүтэц, үйл ажиллагааны эмгэгийн үед зүрхний цохилт удааширч болно. Тухайлбал, титэм судасны эмгэг, зүрхний цочмог шигдээс, зүрхний хэмийн өөрчлөлт, зүрхний төрөлхийн гажиг, миокардит, зүрхний булчингийн үрэвсэлт эмгэг зэргийн үед зүрхний хэм удааширч болно.

Зүрхний хэм удаашрах эмгэгийн оношилгоо
Зүрхний хэм удааширсан үед зүрхний цахилгаан бичлэг, тэр дундаа 24 цагийн холтер зүрхний бичлэг хийлгэхэд хэм удаашрал хамгийн багадаа хэд хүрдэг, эмгэг хэм алдагдалтай хавсарсан эсэх, хэм үүсэх, дамжуулалтын алдагдал бий эсэх зэрэг олон төрлийн мэдээлэл авах боломжтой байдаг.

Зүрхний хэм удаашрах үед хийгдэх эмчилгээ
Зүрхний хэм удаашралын эмчилгээ бол шалтгааныг олж илрүүлж эмчлэх хэрэгтэй байдаг. Зүрхний хэмийг засахын тулд эрүүл хэв маягаа урлах хэрэгтэй. Бүр шаардлагатай тохиолдолд заалт гарсан үед зүрхний пэйсмекер суулгац эмчилгээ хийдэг. Зүрхний хэм удаашрах бол тухайн зүрхний ба зүрхний бус шалтгааны үр дүнд хүндрэл хэлбэрээр үүсдэг. Ийм учраас эрүүл хэв маягаа урлахын тулд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллож, цусан дахь өөх тос, цусны даралтаа хянах, архи тамхинаас зайлсхийх, стрессээ зөв тайлж чаддаг байх хэрэгтэй.

Хэрвээ 24, 48, 72 цагийн холтер шинжилгээ хийлгэх бол Беавермед, Зүрх судасны эмнэлэг Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
Цаг авах утас: +976 80857724
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар, 24 тоот https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA




0 Comments