48 ба 72 цаг, хиймэл оюун суурилсан холтер зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ

48 ба 72 цаг, хиймэл оюун суурилсан холтер зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ

48 ба 72 цагийн холтер бол 24 цагийн холтер шинжилгээнд хэм алдагдал бүртгэгдэхгүй эсвэл нарийвчилж уртасгасан хугацаагаар хийх шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл зүрхний бичлэг хийх аппаратыг 48 ба 72 цаг зүүж, тэрхүү зүрхний бичлэг дээр анализ хийнэ. Энэ үед 24 цагийн холтер зүрхний бичлэг дээр бүртгэгдээгүй хэм алдагдал, хэм өөрчлөлт бүртгэгдэх магадлал өндөр болно. 48 ба 72 цагийн холтер зүрхний бичлэгийн шинжилгээгээр ховор тохиолдох хэм алдагдлыг барих, нарийвчилж зүрхний бичлэг хийх, 24 цагийн холтер зүрхний бичлэгт оношлогдохгүй үед ихэвчлэн хийдэг шинжилгээний арга юм.

Хиймэл оюун суурилсан 24 цагийн холтер зүрхний бичлэгийн шинжилгээ бол хиймэл оюун суурилсан платформ дээр зүрхний бичлэгийг уншуулах байдлаар хийж болно. Хиймэл оюунд сууриласан холтер зүрхний цахилгаан бичлэг бол олон сая датанд сургагдаж бэлтгэгдсэн хиймэл оюуны тусламжтайгаар хэм алдагдлыг нарийн тогтоох боломж нэмэгдэх юм. Хиймэл оюун орхигдсон өвөрмөц хэм алдагдлыг илрүүлэхээс гадна оношилгооны өвөрмөц ба мэдрэг чанарыг нэмэгдүүлэх боломжтой. Хиймэл оюунаар 24 цагийн холтер зүрхний бичлэгийг дүгнэж зүрх судасны эмч зөвлөгөө өгөх юм.
#Хиймэлоюун #Холтерзүрхнийбичлэг

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
Цаг авах утас: +976 80857724
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар, 24 тоот
https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA

0 Comments