24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ



24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ
Бид нарын зүрхний цахилгаан бичлэг бол 6-8 секунд хугацаанд зүрх сэрэл үүсэх, дамжуулах, агших зэрэг хэм судлалын үйл ажиллагаа цаасанд муруй байдлаар дүрслэгддэг. Зүрхний цахилгаан бичлэг инвазив бус өртөг багатай зүрхний хэм талын мэдээлэл ихээр өгдөг давуу талтай. Зүрх хэм алдагдах, зүрхний хэм өөрчлөгдөх зэрэг хэм судлалын эмгэгийн үед 6-8 секундын бичлэг мэдээлэл өгөхөд хомс болж ирдэг.
Энэ үед 24 цагийн холтер зүрхний бичлэг бол бүхэл өдрийн турш буюу 24 цагийн зүрхний хэмийн мэдээллийг бүртгэж хурааж авдаг. 24 цагийн турш хураагдсан зүрхний бичлэг дээр зүрх судасны эмч програмын тусламжтайгаар анализ хийж үр дүн боловсруулж дүгнэлт хийнэ. Улмаар зүрхний хэм үүсэх, дамжуулах, агших, эмгэгээр өөрчлөгдөх зэрэг зүрхний хэм судлалын мэдээллийг түлхүү авах боломжтой. 24 цагийн холтер зүрхний бичлэгээр зүрхний хэм алдагдлыг оношлох, эмчилгээний үр дүнг хянах зэргээр түгээмэл хийдэг шинжилгээ юм.

Хэрвээ та зүрхний хэм алдагдах, зүрхний цохилт өөрчлөгдөх, зүрхний хэм алдагдалтай бол холтер зүрхний бичлэгийн шинжилгээ хийж зүрхний хэм үүсэх, дамжуулах, эмгэгээр хэм алдагдах зэрэг хэм судлалын өөрчлөлтийг илүү сайн мэдэх боломжтой. Нэмэлтээр 24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэгээр ST сегментийн өөрчлөлт, эмийн эмчилгээний үр дүнг хянах боломжтой. 24 цагийн холтер шинжилгээ хийж хэм алдагдлаа тодорхой болгох боломжтой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
Цаг авах утас: +976 80857724
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар, 24 тоот
https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA

0 Comments