Зузаарлын кардиомиопатийн баримтлах дэглэм, эмчилгээ

Зузаарлын кардиомиопати эмгэгийн үед баримтлах дэглэм

Зүрхний булчин нэгэнт зузаарсан бол эрүүл хэв маягаа урлаж хүндрэх эрсдлийг бууруулах хэрэгтэй. Үүнд:
Артерийн даралтаа хянах
Артерийн даралтаа хянаж зүрхэнд ирэх ачааллыг бууруулах шаардлагатай. Хэрвээ артерийн даралтаа хянахгүй бол зүрхэнд ирэх ачаалал улам бүр нэмэгдэж зузаарсан зүрхний булчин гэмтэж зүрхний дутагдал болох боломжтой.
Дасгал хөдөлгөөн хийх
Зүрхний булчин зузаарсан гээд дасгал хөдөлгөөн хийхгүй байж болохгүй. Бага зэрэг, дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөнийг хийж дадах хэрэгтэй.
Биеийн жингээ хасч, эрүүл хооллох
Биеийн жингээ хасахад зүрхэнд ирэх ачаалал буурдаг. Улмаар эрүүл зөв хоолловол зүрхэнд ирэх ачаалал буурч зүрхэнд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой.
Согтууруулах ундааны хэмжээг хязгаарлах
Согтууруулах ундаа хэрэглэхэд зүрхний хэмнэл алдагдаж, цусны хөдлөлзүй өөрчлөгддөг.
Стрессээ удирдах
Сэтгэл хямрах, дарамтанд өртөхөд симпатикийн тонус нэмэгдэж зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэж, судасны эсэргүүцэл ихэсдэг. Энэ зүйл зузаарлын кардиомиопатид сөргөөр нөлөөлнө.

Зузаарлын кардиомиопатийн эмчилгээ
Зузаарлын кардиомиопатийн эмчилгээний гол зорилго бол шинж тэмдэгийг арилгах, зүрхний гэнэтийн үхлийн эрсдэлтэй бол урьдчилан сэргийлэх юм. Эмчилгээний төрөлд эмийн эмчилгээ, булчин эктоми хийж авах, гэнэтийн хүндрэлээс сэргийлэхээр ICD суулгац эмчилгээ хийнэ.

Эмийн эмчилгээ
Зузаарлын кардиомиопати эмгэгийн үед зүрхний хэмийг бууруулж зүрхэнд ирэх ачааллыг бууруулах эмийн эмчилгээ хэрэглэж болно. Эдгээр эмийн зүйлд бета хориглогч болох пропранолол, атенолол, верапамил ба дилтиазем зэрэг кальцийн сувгийн хориглогч эмүүд орно. Мөн артерийн даралтыг бууруулах эмийг бага тунгаар хэрэглэнэ.

Таславчийн миоэктоми
Эмийн эмчилгээгээр шинж тэмдэг арилахгүй бол зүрхний нээлттэй мэс заслыг зөвлөнө. Ялангуяа таславч хэсэг эмгэгээр зузаарч бөглөрөл хэлбэрийн кардиомиопати эмгэгийг үүсгэвэл булчинг эктоми хийж авч болно.

Таславчийн аблаци
Зүрхний таславчийн булчин эмгэгээр зузаарсан бол алхохол аблаци эмчилгээ хийж болно.

Зүрхний доторх дефибриллятор буюу ICD суулгац
Зузаарлын кардиомиопати эмгэгийн үед амь насанд аюултай хэм алдагдал үүсгэж болно. Энэ үед зүрхний дефибриллятор төхөөрөмжийг суулгаж гэнэтийн хүндрэлээс сэргийлж байдаг. Өөрөөр хэлбэл амь насанд аюултай хэм алдагдал илэрвэл дефибриллятор ажиллаж цахилгаан цочруул өгч зүрхний хэмийг хэвийн болгоно. Энэ бол зүрхний гэнэтийн нас баралтаас сэргийлэх зорилготой суулгац эмчилгээ юм.


Беавермед, Зүрх судасны эмнэлэг

Цаг авах утас: 80857724

Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital

Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA

0 Comments