Зузаарлын кардиомиопатийн оношилгоо

Зүрхний булчин эмгэгээр зузаарч томорсон өөрчлөлтийг зузаарлын кардиомиопати хэмээн нэрлэж болно. Зузаарлын кардиомиопатийн оношилгоо бол анамнез, бодит үзлэгээс гадна багажийн шинжилгээнд түшиглэнэ.

Зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)
Зүрхнээс үүсч буй бичил цахилгаан цэнэгийг электродын тусламжтайгаар бүртгэж цаасан дээр буулгахыг ЗЦБ хэмээх шинжилгээ юм. ЗЦБ шинжилгээгээр зүрхний хэм үүсэх, хэм дамжуулах, зүрх агших зэрэг хэм алдагдах өөрчлөлтийг илрүүлдэг. ЗЦБ суурилж холтер 24 цагийн ЗЦБ, ачаалалтай бичлэг шинжилгээ хийж болдог. Зузаарлын кардиомиопатийн өөрчлөлт хожуу хүнд үе шатанд бүрэн оношлогдох боломжтой.

Эхокардиографи буюу зүрхний эхо
Зузаарлын кардиомиопати эмгэгийн гол шинжилгээ бол эхокардиографи буюу зүрхний эхо юм. Зүрхний булчин зузаарсан эсэхийг зүрхний эхогоор хэмжигдэх боломжтой. Мөн зүрхний булчингаас гадна ерөнхий ба хэсэгчилсэн агшилт, хавхлагын үйл ажиллагаанд үнэлгээ өгдгөөрөө давуу талтай.

Зүрхний MRI
Зүрхний булчингийн эдийн ялгаанд үнэлгээ өгөх боломжтой. Тухайлбал, зүрхний булчин зузаарсан эсэх, сорвижсон эсэх, эмгэг өөрчлөлтөд орсон эсэхийг нэмэлтээр мэдэх боломжийг өгөх давуу талтай.

Стресс ЗЦБ
Стресс ЗЦБ бол гүйлт эсвэл дугуйн зам дээр ачаалал өгөх замаар зүрхэнд ачаалал өгөх үед илрэх өөрчлөлтийг ЗЦБ ашиглан мэдэх боломжийг олгодог. Ялангуяа ачааллын үеийн далд ишеми, хэм алдагдал зэргийг илрүүлэх боломжтой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA

0 Comments