Зүрхний томролын шалтгаан, хүндрэл, урьдчилан сэргийлэлт

Зүрх томрох шалтгаан


Зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэх, зүрхний гэмтлийн үед зүрх томорч болдог. Заримдаа түр хугацаанд жирэмслэлт, хэт их ачаалал авах, стрессийн хариу урвалын үед томрол ажиглагдаж болно. Зүрх томроход нөлөөлөх олон шалтгаан байдаг, үүнээс дурьдвал:

1. Зүрхний төрөлхийн гажиг: Уг эмгэгтэй үед гажгийн нөлөөгөөр зүрхний даралтын хөдлөлзүй өөрчлөгдөж зүрхний зарим хэсэгт ачаалал ирж томрох шалтгаан болно.

2. Зүрхний гэмтэл, шигдээс: Зүрхэнд ирэх цусан хангамж хомсдож зүрхний булчин ишеми болохоос гадна некроз болж үхжинэ.

3. Зүрхний булчингийн эмгэг: Зүрхний булчин эмгэгшиж зүрх зарим хэсгээрээ томорч эхлэнэ.

4. Перикардийн хөндийд шингэн хурах: Зүрхний үнхэлцгийн хөндийд үрэвсэл явагдсанаар хөндийд үрэвслийн шингэн хуримтлагдана. Энэ үед рентген зургаар харахад зүрх томорсон юм шиг харагддаг.

5. Зүрхний хавхлагын эмгэг: Зүрх цусны урсгалыг зохицуулах 4 хавхлага ажиллаж байдаг. Зүрхний хавхлага гэмтэж нарийсах эсвэл буцах урсгал үүсгэснээр зүрхний булчинд ачаалал ирж зүрх томордог.

6. Артерийн даралт ихсэх эмгэг: Цусны даралт ихэсдэг бол зүрхний булчин их хүчтэй агшиж ачаалал авч томорно. 


Зүрх томроход дээрх шалтгаанаас гадна удамшил, цусны даралтаа тогтмол хянахгүй байх, зүрхний эмгэгээр өвдвөл зүрх томрох эрсдэл нэмэгдэж болно.


Зүрх томорч хүндрэх

Зүрх томорч тэлэгдсэнээр тодорхой хүндрэлийг ар араасаа дагуулж эхэлнэ. Үүнд:

  • Зүрхний дутагдал: Зүрхний зүүн ховдол томорч тэлэгдвэл зүрхний дутагдал үүсдэг. Зүрхний дутагдлын үед зохих хэмжээний цусаа шахаж чадахгүйгээс хөлөөр хавагнах, амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үүсгэдэг.

  • Цусны бүлэн үүсэх: зүрхний хөндий тэлэгдэж томрохоор цус зогсонгишил болж хөндийд бүлэн үүсэх шалтгаан болно. Хэрвээ зүрхний зүүн тосгуурт бүлэн үүсвэл тархины судас бөглөж шигдээс үүсэх хүндрэлийг дагуулдаг.

  • Зүрхний хавхлагын дутуу хаагдал: Зүрх томорч тэлэгдэхэд хөхлөг булчин хавхлагыг татаж дутуу хаагдах шалтгаан болно. Хавхлага дутуу хаагдсан бол зүрхэнд ирэх ачаалал улам бүр нэмэгдэж тэлэгдлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. 

  • Зүрх зогсох, гэнэтийн үхэл: Зүрх томорч тэлэгдсэн бол хэм алдагдах эрсдэл нэмэгддэг. Хэм алдагдал амь насанд аюултай хэлбэр тохиолдвол зүрхний гэнэтийн үхэл тохиолдох эрсдэлтэй байдаг.


Зүрх томрохоос урьдчилан сэргийлэх

Зүрх томрох зовиур шинж тэмдэг илэрсэн бол зүрх судасны эмчид үзүүлж зохих шинжилгээ хийж эрт илрүүлж чадвал өвчин даамжрах, хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. Ялангуяа зүрх томроход нөлөөлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулж эрүүл хэв маягаа урлах хэрэгтэй. Үүнд:

- Цусны даралтаа тогтмол хянаж эрсдэлт хүчин зүйл болох өөх тосоо хянах, чихрийн шижингээр өвдөхгүй байх хэрэгтэй.

- Архи хэтрүүлэн хэрэглэхгүй, тамхи татахгүй байх шаардлагатай. Эдгээр эрсдэл зүрхний ишеми өвчин, шигдээс үүсч зүрхний булчин гэмтэх эрсдлийг нэмэгдүүлнэ. 

- Зүрхний тодорхой эмгэгтэй бол эмээ зааврын дагуу ууж, дэглэм зөвлөгөөг барьж эмчдээ тогтмол үзүүлэх хэрэгтэй.


Беавермед зүрх судасны эмнэлэг

Зүрхний өнгөт эхо оношилгоо, холтер 24 цагийн зүрхний бичлэг, артери венийн судасны эхо шинжилгээ, 24 цагийн даралтны аппаратын шинжилгээ хийж зүрх судасны эмчийн үзлэг зөвлөгөө өгч байна.

Зүрх томрох эмгэг


Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments