Тэлэгдлийн кардиомиопати

Тэлэгдлийн кардиомиопати нь зүрхний хөндий (ховдол) тэлэгдэж нимгэрэн, томорсноос үүсдэг зүрхний булчингийн эмгэгийн нэг төрөл юм. Энэ эмгэг тэлэгдэл бол зүрхний гол шахуурга болох зүүн ховдлын хөндийд үүсдэг. Ингэснээр зүрх биеийн бусад хэсэг рүү цус шахахад хүндрэлтэй болж зүрхний дутагдалд хүрнэ. Энэ тэлэгдлийн кардиомиопати эрэгтэйчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдоно.Зовиур шинж тэмдэг
Тэлэгдлийн кардиомиопати эмгэгтэй зарим хүмүүс өвчний эхний үе шатанд төдийлөн зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ зүрхний дутагдлын шинж тэмдэг болох амьсгаадах, ачаалал дааж чадахгүй болох, ядрах, хөлөөр хавагнах үед яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Тэлэгдлийн кардиомиопатийн үед ихэвчлэн ядрах, судльдах, амьсгал бачуурах, ачаалал даах чадвар буурах, хөлийн шилбэ, гэдэс хэвлийгээр хавагнах, цээжээр хөндүүрлэх, зүрх дэлсэж тайван бус болох шинж тэмдэг илэрдэг.

Тэлэгдлийн кардиомиопатийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс:
- Архи хэтрүүлэн хэрэглэх
- Зүрх гэмтээх хорт химийн бодис, хар тугалга, мөнгөн ус, кобальт, г.м
- Хорт хавдарын хими эмчилгээ хийлгэх
- Удамшил
- Вирусийн халдвар, аденовирус, энтеровирус
- Жирэмсний хожуу үеийн хүндрэл
- Чихрийн шижин өвчний хүндрэл
- Зүрхний ишеми өвчин, хавхлагын эмгэг
- Системийн өвчин, мэдрэл булчингийн эмгэг

Дээрх шалтгаант хүчин зүйлсийн улмаас зүрхний булчин гэмтэж эмгэгээр тэлэгдэж, улмаар зүрхний дутагдал болж хүндэрнэ. Тэлэгдлийн кардиомиопатийн үед зүрхний дутагдал үүсэхээс гадна зүрхний хавхлагын дутагдал үүсэх, зүрх эмгэгээр хэм алдагдах, зүрхний хөндийн бүлэн үүсэх зэрэг хүндрэл үүсдэг.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments