За тэгээд эрт илрүүлэг шинжилгээнд орох болсоноос хойш зүрх томорсон гэх хүмүүс их ирж үзүүлэх боллоо. Эрт илрүүлгийн цээжний рентген шинжилгээ хийлгэхэд зүрх томорч харагдаж болно. Рентген зурганд зүрх хэвтээ байрлах, эсвэл өрц дээш шахагдсан үед зүрх хөндлөн байрлаж томорсон харагдаж болно. Энэ ихэвчлэн хэвлийн таргалалттай эсвэл намхан махлаг хүнд байж болно. Энэ өөрчлөлт бол эрүүл зүйл яагаад гэвэл цээжний зүүн хэсэгт зүрх байрлахдаа хагас босоо байрласан зүрх хэвтээ болоход зүүн тийшээ томорсон юм шиг сүүдэр өгч болно.Хэрвээ эмгэгээр зүрх томорсон бол нэмэлт шинжилгээ хийж оношийг баталгаажуулах шаардлагатай. Ялангуяа артерийн даралт ихсэх өвчин, зүрхний дутагдлын үед зүрх томордог. Зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэх, зүрхний гэмтлийн үед зүрх томорч болдог. Заримдаа түр хугацаанд жирэмслэлт, хэт их ачаалал авах, стрессийн хариу урвалын үед томрол ажиглагдаж болно.
Зүрх томорсон үед илрэх зовиур шинж тэмдэг
Зүрх томорсон үед онцлог зовиур шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ зүрхний томролтой хавсарсан эмгэгтэй үед хэвтэх ачаалал авахад амьсгаадах, амьсгал давхцах шинж ихэвчлэн илэрдэг. Заримдаа их амархан ядарч, хэм алдагдах, хөл хавагнах шинж ажиглагдаж болно. Иймд, дээрх шинж тэмдэг илэрвэл зүрх судасны эмчид үзүүлэх шаардлагатай. Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо хийж томорсон эсэхийг тогтоохоос гадна шалтгааныг олох боломжтой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
0 Comments